Хөвсгөлд маргаашаас эхлэн 10 хоног хөдөлгөөн хязгаарлана
2021-06-18 14:41:38, 2161

Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар 6 сарын 19-ий өглөөний 6 цагаас 6 сарын 29 хүртэл аймаг, хот, сум хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлана. Коронавируст халдварын тархалт эрс нэмэгдсэн учраас хөдөлгөөний хязгаарлалтыг хийж голомтуудын хавьтлуудыг хумихыг зорьж байгаа аж. Хязгаарлалтын хүрээнд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ зогсоно. Гэхдээ зайлшгүй орон нутагт ирэх шаардлагатай аймгийнхаа харьяат иргэдийг Хөвсгөл аймгийн Онцгой комиссын зөвшөөрлөөр нэвтрүүлнэ. Мөн эрүүл мэнд, буяны ажилтай иргэд, шатахуун, хүнс тээврийг тусгай зөвшөөрлөөр зорчуулна гэдгийг Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Б.Туяа 



Хөвсгөлд маргаашаас эхлэн 10 хоног хөдөлгөөн хязгаарлана

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0