Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 18-р хуралдаан бямба гарагт болж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 5 дугаар сарын 8 хүртэл сунгалаа.
Мөн аймгийн хэмжээнд цас их орж, зарим суманд хаваржилт хүндэрч байгаа учраас өвс тэжээл шаардлагатай иргэдэд яаралтай хүргэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Энэ үеэр 2020 онд бэлтгэсэн өвс тэжээлийг 50 хувь хямдруулж олгохоор шийдвэрлэлээ.
Малчдад өвс тэжээл хүргэх иргэд Мөрөн сумаас зөвшөөрлийн бичиг авч асуумж бөглөх бөгөөд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх шаардлагагүйгээр нэвтрүүлэхээр болжээ. Цас их орсны улмаас хаагдсан зам давааг онгойлгож, зорчих хөдөлгөөнийг хэвийн үргэлжлэх боломжоор ханган ажиллахыг "Хөвсгөл АЗЗА" компанид үүрэг болголоо.
Б.Туяа
Хаваржилт хүндэрсэн сумдын малчдад өвс, тэжээлийг 50 хувь хямдралтай үнээр олгоно |