АЛСЛАГДСАН ӨРХИЙН СУДАЛГАА ГАРГАЖ, ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ЭРТНЭЭС ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
2018-08-27 22:12:28, 561
Хөвсгөл аймагт Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж энэ үеэр аймгийн Онцгой комисс хуралдаж өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангаж буй талаар танилцуулав.Шадар сайд Ө.Энхтүвшин, үер усны аюулын эрсдэл буураагүй тул үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар анхааруулга, сэрэмжлүүлэг, сургалт сурталчилгаа зохион байгуулах, нутаг дэвсгэрийнхээ зуншлага, намаржилтын байдалтай уялдуулан бэлчээрийн даацад тулгуурлан отор нүүдэл хийх байршил, маршрут болон төв суурин газраас алслагдсан өрхийн судалгаа гарган, зураглалд оруулах өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс ханган ажиллах үүрэг өглөө. Тус аймгийн хэмжээнд хур бороо элбэг зуншлага сайн байсан учраас хадлангийн гарц сайн гарсан гэдгийг Засаг дарга Л.Ганболд танилцуулж байв. Мөн Хатгал тосгонд үйл ажиллагаа явуулж байгаа Гал түймэр унтраах 69 дүгээр анги хуучин гад командын байрыг засаж орохоор бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд цаашид байрны засвар болон халаалт, цахилгааны асуудлыг шийдвэрлэхэд хөрнгө дутагдалтай байгаа учраас дэмжлэг үзүүлэхийг Улсын Онцгой комиссоос хүсч байлаа.
Б.Гантуяа


АЛСЛАГДСАН ӨРХИЙН СУДАЛГАА ГАРГАЖ, ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ЭРТНЭЭС ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-05-01 08:42:53
    Зочин: Арчилгаа сайн хийвэл урганадап