Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Их үен ХХК-ийн захирал Зэвгийн Бадрал Хөвсгөл Эрчим хүч ХХК-ий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогджээ. Тэрбээр Тариалан сумын 10 жилийн сургууль, Политехникийн дээд сургууль архитектор, Барилгын коллежийг Барилгын инженер мэргэжлээр төгссөн.
Монгол Улсын Зөвлөх архитектор
Ажлын туршлага:
Аймгийн АДХГЗахиргаанд аймгийн Ерөнхий архитектор, барилга хариуцсан мэргэжилтэн, аймгийн ЗДТГ-т аймгийн ерөнхий архитектор, Барилга хот байгуулалтын албаны дарга, Их үен ХХК, Далайн гялбаа ХХК-ний захирлаар ажиллаж байсан. Хөвсгөл аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр 1 удаа сонгогдож байсан. Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн, тэргүүлэгч ажээ.
Б.Ганаа
Хөвсгөл Эрчим хүч ХХК-ий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр З.Бадрал томилогджээ |
|