Хөвсгөл аймагт Төрийн албаны ерөнхий шалгалт 3 өдөр дараалан амжилттай зохион байгуулагдаж өнөөдөр дууслаа. Шалгалтад нийт 590 хүн орохоор бүртгүүлснээс 511 хүн шалгалт өгч 179 иргэн шалгалтад тэнцлээ. Шалгалтад орж буй иргэдэд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж амны хаалт, бээлий, улавч, малгай зэргийг өмссөн байна. Мөн аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран шалгалтад орох иргэдийн хурууны хээг уншуулан шалгалтад оруулжээ.
Шалгалтыг Төрийн албаны зөвлөл, Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөл, АЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар , Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судалалын төв, Улсын бүртгэлийн хэлтэс, "Хөвсгөл эрчим хүч" ХХК-ийн хамт олон хамтран амжилттай зохион байгуулж дууслаа гэдгийг Төрийн албаны салбар зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч, БОАЖГ-ын дарга Г.Энхбаяр хэлж байлаа.
Б.Гантуяа
Төрийн албаны ерөнхий шалгалтад 179 иргэн тэнцлээ |