Төрийн албаны ерөнхий шалгалтад өнөөдөр165 иргэн орсноос 44 нь тэнцжээ
2021-03-12 21:48:46, 1595

Хөвсгөл аймагт Төрийн албаны ерөнхий шалгалтад орохоор 590 хүн бүртгүүлсэн. “Шалгалтыг  коронавирүсний халдвараас сэргийлэх зорилгоор нэг удаа 50 хүнтэй өдөрт 4 удаа гурван өдөр дараалан зохион байгуулна. Өнөөдөр шалгалтад 200 хүн орохоос 165 иргэн оролцож 44 нь тэнцсэн байна. Харин 35 иргэн өөрсдийн хувийн асуудлаас шалтгаалан  орох боломжгүй болсон байна.  Шалгалтад орж буй иргэд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж амны хаалт, бээлий, улавч, малгай зэргийг өмсүүлж байна.  Мөн аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран шалгалтад орох иргэдийн хурууны хээг уншуулан шалгалтад оруулж байна”  гэдгийг Төрийн албаны салбар зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч, БОАЖГ-ын дарга Г.Энхбаяр хэлж байлаа.  Маргааш 200 иргэн нөгөөдөр 190 тус тус шалгалтад орох ажээ.

Б.Гантуяа 



Төрийн албаны ерөнхий шалгалтад өнөөдөр165 иргэн орсноос 44 нь тэнцжээ