Урлаг соёл, спортын арга хэмжээг хориглолоо
2021-03-10 21:28:54, 988

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаан болж коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийг хамарсан соёл урлаг, спортын арга хэмжээг энэ сарын 13-ны өдрөөс 3 сарын 31-ий өдрийг хүртэл хориглолоо. Харин ресторан, зоогийн газар зэрэг үйлчилгээний байгууллагууд  нийт багтаамжийнхаа 50 хүртэлх хувьд ямар нэгэн арга хэмжээг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулж болно. Эрсдэл өндөр байгаа энэ үед иргэн бүр хичээж төр засгаас гаргаж буй шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч цар тахлыг хамтдаа даван туулцгаая  гэдгийг Шуурхай штабын дарга М.Хуягбаатар уриалж байлаа.

Б.Ганаа



Урлаг соёл, спортын арга хэмжээг хориглолоо