Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гэрийн тусгаарлалтад байсан иргэдээс 14 хоног гүйцсэн 82 хүн хасагдаж, голомттой бүс нутгаас ирсэн 65 иргэн нэмэгдэж өнөөдрийн 18 цагийн байдлаар нийт 807 иргэн гэрийн тусгаарлалтад байна гэдгийг Мөрөн сумын Шуурхай штабаас мэдээллээ. Мөрөн суманд 164 авто машинаар гэрийн тусгаарлалтад байгаа иргэдий хянах, гудамж талбайд хүний хөл хөдөлгөөнийг хязгаарлаж, зөвлөмж шаардлага тавин ажиллаж байна. Эрсдэл ойрхон байгаа энэ үед хүн бүр хичээн гэртээ байж, цахимаар золголт хийн төрийн албан хаагч нарын тавьж байгаа шаардлагыг биелүүлэхийг Мөрөн сумын шуурхай штабаас анхааруулж байна.
Б.Ганаа
Мөрөн суманд 807 иргэн гэрийн тусгаарлалтад байна |