Мөрөн суманд 53 байгууллагын 440 албан хаагч эргүүл хяналтаар ажиллаж байна
2021-02-12 19:29:26, 707

 Хөвсгөл аймгийн хэмжээнд болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор энэ сарын 17 хүртэл хөдөлгөөнийг хязгаарласан. Өнөөдөр Мөрөн сумын хэмжээнд эргүүл хяналт шалгалтаар 53 байгууллагын 440 алба хаагч, цагдаагийн газрын 67 алба хаагч өглөөний 09:00 цагаас 00:00 цаг хүртэл ажиллаж байна.

Улаанбаатар хотоос буюу голомттой бүс нутгаас Хөвсгөл аймгийн харьяат иргэдийг татан авсан учраас Мөрөн сумын 14 багт төрийн албан хаагч нарыг хуваарилан  гудамж бүрд эргүүл хяналтыг хийж байна. Иргэдийг сар шинийн баярын өдрүүдэд гэртээ зочин урихгүй, айлд зочлохгүй цахимаар золголт хийж гэртээ байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.

Б.Туяа 



Мөрөн суманд 53 байгууллагын 440 албан хаагч эргүүл хяналтаар ажиллаж байна