Баяр наадмын талбайд их засвар хийнэ
2021-02-11 19:00:15, 641

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Мөнгөнхуяг, Засаг дарга Ш.Идэрбаясгалан нар аймгийн баяр наадмын талбайн нөхцөл байдалтай танилцлаа.  

Энэ жилийн хувьд Хөвсгөл аймаг байгуулагдсаны 90 жилийн тэгш ой тохиож байгаа учраас аймгийн удирдлагууд баяр наадмын талбайд их засвар хийхээр шийдвэрлэж ойрын хугацаанд засварын зураг төсөв, тооцоог гаргаж танилцуулахыг БТСГ-ын дарга Б.Баярсайханд үүрэг болголоо. Баяр наадмын талбайн асар, суудал, дээвэр болон ариун цэврийн байгууламж зэргийг шинэчлэхээр төлөвлөж байна. Наадмын талбайг хөл бөмбөгийн талбай болгон тохижуулсан учраас  тамирчдад зориулсан усанд орох боломжтой өрөө зэрэг стандартын орчин бүрдүүлэх шаардлагатай гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан онцолж байлаа.

Б.Ганаа



Баяр наадмын талбайд их засвар хийнэ