Төрийн дээд одон медалийг 21 хүнд гардууллаа
2021-02-11 17:48:25, 657

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнагдсан иргэдийн шагналыг Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, Аймгийн засаг дарга Ш.Идэрбаясгалан нар гардуулан өглөө.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Хөвсгөл аймаг дахь Төрийн Аудитын газрын дарга О. Ганболд, Авьяас EБС-ийн хөгжмийн багш С.Саранцэцэг, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга А.Эрдэнэбаатар, Мөрөн сумын ахмад настан П. Доржсүрэн, Мэдээлэл холбоо сүлжээ Олон сувгийн цахилгаан холбооны техникч Ц. Наранцэцэг, Мөрөн сумын 3-р багийн ахмад настан М.Чагцал, Мөрөн сумын 8-р багийн ахмад настан Д.Чулуунбаатар, Гурван Эрдэнэ EБС-ийн захирал П. Эрдэнэбат нар шагнагдлаа.

Алтан гадас одонг Титэм EБС-ийн ахмад багш Д. Доржпагма, Ирээдүй 21-р зуун цогцолбор сургуулийн нягтлан бодогч Ш.Жавзанпагма, Мөрөн сумын 8-р багийн ахмад настан Д. Лива, Мөрөн сумын 6-р багийн өндөр настан И. Мандахбаяр, Мөрөн сумын ахмад настан Д. Пүрэвдорж, Мөрөн сумын 3-р багийн ахмад настан Ж.Ням-Очир, Мөрөн сумын өндөр настан Г. Хишигбадрах нар хүртлээ.

Мөн Хөдөлмөрийн хүндэт медалиар Хөвсгөл Титаник ХХК-ийн тогооч, нарийн боовчин Б. Баярмаа, Зоонозын өвчин судлалын төвийн сувилагч Д. Ундармаа, Ирээдүй 21-р зуун цогцолбор сургуулийн багш Л.Үзмээ, Н. Хүүхэнжий, Мөрөн сумын өндөр настан Х. Энхтуяа, Мөрөн сумын 14-р багийн өндөр настан С.Юндэндорж нар тус тус шагнагдлаа.

Б.Ганаа



Төрийн дээд одон медалийг 21 хүнд гардууллаа