Цэргийн алба хаагчдын ар гэрт дэмжлэг үзүүллээ
2021-02-11 13:11:06, 647

Хөвсгөл аймгийн Цэргийн штабаас Монгол түмний уламжлалт сар шинийн баярын босгон дээр цэргийн алба хаагчдынхаа ар гэрт дэмжлэг үзүүллээ.

Батлан хамгаалахын сайдын аймгийн Засаг даргатай 2021 онд хамтран ажиллах гэрээний дагуу Цэргийн штабын хамт олон хугацаат цэргийн алба хаагчдынхаа ар гэрт сар шинийн босгон дээр хүнсний дэмжлэг үзүүлж тэдний аж амьдралтай нь танилцсан юм.

Мөн Цэргийн штабын дарга хурандаа С. Батхуяг 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин Я.Гомбо, Т.Баасан, Т.Дорж, аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабт ажиллаж байгаад цэргийн тэтгэвэрт гарсан бэлтгэл хурандаа Д.Бямбацогт, бэлтгэл дэд хурандаа О.Лхагважав, Д.Баясгалан нарт хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.

Монгол Улс дэлхий нийтэд тархаад байгаа “COVID-19” цар тахалтай жил гаран тэмцэж байгаа хүнд үед Монгол түмний уламжлалт сар шинийн баярын мэнд дэвшүүлж зочин урихгүй, айлд зочлохгүй  гэр бүлийн хүрээнд сар шинийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байлаа.

Б.Ганаа



Цэргийн алба хаагчдын ар гэрт дэмжлэг үзүүллээ