Хөвсгөл аймагт Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд нэг тэрбум төгрөгийг олгохоор болж иргэдийн төслийг хүлээн авч шалгаруулсан байна. Тус аймгийн иргэд 4,1 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 44 төслийг ирүүлснээс 7 төслийг шалгаруулж 495,1 сая төгрөгийг олгосон гэдгийг аймгийн ХХААГ-ын жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн П.Бат-Эрдэнэ мэдээллээ.
Тодруулбал Мөрөн сумын Хөвсгөл дээвэр ХХК-ий захирал Ж.Цогтбаатар хүлэмжийн чиглэлээр 50 сая, Цагааннуур сумын Уудам эх ХХК-ий захирал Б.Чулуунбаатар жимс жимсгэнийн чиглэлээр 30 сая, Мөрөн сумын Октаэдра компанийн захирал Б.Болор-Эрдэнэ сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөлд 70 сая төгрөг олгосон байна. Мөн Мөрөн сумын Бест чанар ХХК-ий захирал Б.Түмэн-Аюуш малын дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр 60 сая, Өгөөж нэмэх ХХК-ий захирал Б.Бат-Эрдэнэ ногооны зоорь 198,3 сая, Тариалан сумын Хоргын өндөр нөхөрлөлийн Э.Нарандаваад чацаргана боловсруулах 44,8 сая, Хатгал тосгоны Төсөөлөл ирээдүй ХХК-ий захирал Я.Отгонбаяр амралтын газрын ариун цэврийн газар төсөлд 42 саяыг тус тус олгожээ.
Б.Гантуяа
Хөвсгөлд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 495,1 сая төгрөг олголоо |