Хөвсгөл аймаг Улаанбаатар хотод хөл хорионд орсон иргэдээ татан авч байна.
Энэ сарын 8-нд нэг автобусаар 44 иргэн ирсэн бол өнөөдөр 6 автобусаар 248 иргэн ирж байна. Ирж буй иргэдийн хувьд коронавирусний шинжилгээ өгч сөрөг гарсан бөгөөд орон нутагт түргэвчилсэн оношлуураар давтан шинжилгээ авч байна. Өнөөдөр Улаанбаатар-Хөвсгөл чиглэлд нийтийн зорчигч тээврийн автобусаар зорчих иргэд PCR шинжилгээний хариу нь гарсан тохиолдолд 99051861, 88280849, 89678083 дугаарт холбогдож автобусанд бүртгүүлэх юм байна. Нийтийн тээврийн автобус Драгон авто тээврийн төвөөс 18.00 цагт хөдөлнө гэдгийг Хөвсгөл аймгийн Авто тээврийн төвөөс мэдээллээ.
Б.Ганаа
Хөвсгөлд зургаан автобусаар 248 иргэн ирж байна |