Хөвсгөл аймагт ирэх иргэдийг 7038-3334 дугаарт бүртгэж эхэллээ
2021-02-05 18:01:12, 660

 Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 5-р хуралдаан болж Улаанбаатар хотод хөл хорионд байгаа иргэдээ татан авах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Иргэдийг өнөөдрөөс эхлэн маргааш өглөөний 11 цаг хүртэл Шуурхай штабын 7038-3334 дугаарт бүртгэнэ. Бүртгэл дууссаны дараа Нийслэлийн Онцгой комисст нэрсийг хүргүүлэн Улаанбаатар хотын 3,58,31-р сургууль дээр шинжилгээ өгүүлэх гэнэ. Шинжилгээний хариу гарсны дараа энэ сарын 8,9-ы өдрүүдэд иргэдээ татан авахаар болжээ. Иймээс тус аймагт ирэх иргэд яаралтай  бүртгүүлэх шаардлагатай байна гэдгийг Шуурхай штабаас мэдээллээ.

Б.Ганаа



Хөвсгөл аймагт ирэх иргэдийг 7038-3334 дугаарт бүртгэж эхэллээ