Хөвсгөл аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын 7038-3334 дугаарын утсанд нийт 10593 дуудлага ирсэн байна. Нийт дуудлагын 90 хувь нь Улаанбаатар хотод хөл хорионд байгаа тус аймгийн харьяат иргэдийг хэзээ татан авах, бүртгэл мэдээллээ өгөх талаар холбогджээ.
Өнөөдөр аймгийн Шуурхай штабын хуралдаанаар иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын албан тоот хүсэлтийг Улсын Онцгой комисст хүргүүлсэн байна. Үүнд орон нутгийн иргэдийг хэзээ татан авах, сар шинийн өдрүүдэд орон нутагт ямар арга хэмжээ авч ажиллах талаар мэдээлэл, чиглэл авах хүсэлтийг хүргүүлжээ. Улсын Онцгой комиссоос хариу ирэхээр иргэдэд мэдээлэх аж.
Шуурхай штабаас иргэдээ татаж авах хүсэлтээ Улсын Онцгой комисст хүргүүлжээ |