Хөвсгөл аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж аймгийн алдарт уяач нарыг тодрууллаа. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8-р зүйлийн 8.4 дэх заалт, Монголын морин спорт уяачдын холбооны салбар холбооны дүрмийн 2-р зүйлийн 2.2.5 дахь заалт болон аймгийн Морин спорт уяачдын холбооны Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр дараах 8 уяач Аймгийн алдарт уяач цолны болзол хангасан байна.
Тодруулбал аймаг болон аймаг бүсийн наадамд Цэцэрлэг сумын ахмад уяач Д.Лхагважав, Их-Уул сумын уяач Ц.Баатар, Тосонцэнгэл сумын уяач Д.Лхагвасүрэн, Мөрөн сумын уяач Т.Хүчитбаатар, Алаг-Эрдэнэ сумын уяач Э.Эрдэнэбат, Ч.Мөнхбат, Их-Уул сумын алдарт уяач Л.Өсөхбаяр, Ц.Бямбасүрэн нар аймаг алдарт уяач цол хүртэхээр боллоо гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар мэдээллээ.
Б.Ганаа
Аймгийн алдарт уяач 8 тодорлоо |