Мөрөн сумын Засаг даргын хэрэгжүүлэх "Ээлтэй Мөрөн" хөтөлбөрийг баталлаа
2021-01-30 23:23:26, 667

Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 3-р хуралдаан болж  Мөрөн сумын Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Ээлтэй Мөрөн”  үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж баталлаа.

 “Ээлтэй Мөрөн” хөтөлбөрт “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого, иргэндээ ээлтэй хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, ухаалаг засаглалын бодлого, эко хөгжлийн бодлого гэсэн 5 бодлогын хүрээнд 34 зорилт, 133 арга хэмжээ тусгагдсан байна.Тус хөтөлбөрийг Засгийн газраас баталсан бодлогын хүрээнд боловсруулж, хуулийн хугацаанд Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст хүргүүлж санал дүгнэлт авсан. Мөн иргэд, Төрийн бус байгууллага болон төрийн байгууллагуудаас цахимаар санал авч тусгасан гэдгийг Засаг дарга Б.Батбаяр хэлж байлаа.

Б.Ганаа


Мөрөн сумын Засаг даргын хэрэгжүүлэх "Ээлтэй Мөрөн" хөтөлбөрийг баталлаа