Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалангийн орлогчоор М.Хуягбаатар томилогдон ажиллаж байна. Тэрбээр ИТХ-ын ээлжит сонгуулийн 11-р тойрог буюу Тосонцэнгэл суманд Ардчилсан намаас нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдсон юм.
Мэндбаярын Хуягбаатар нь
- Хатгал тосгоны 10 жилийн дунд сургууль төгссөн.
- СЭЗДС-ийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Улс төрийн боловсролын академид Төрийн захиргааны удирдлагын магистр зэрэг хамгаалсан. Мэргэшсэн нягтлан бодогч.
- Тэрбээр Хөвсгөл ХАА ХХК-ны захирал Монфияа ХХК-д менежер, Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Мөн Хөвсгөл аймгийн АЗХ-ны дарга, Аймгийн намын дэд дарга, намын даргаар ажилласан. ШШГЕГ-т СХОГ-ын дарга, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, Эрдэнэс Монгол ХК-д менежер, газрын захирлаар ажиллаж байсан.
- Мөрөн сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 1 удаа, Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 1 удаа сонгогдож байсан. Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн юм.
Б.Туяа
Засаг даргын орлогч М.Хуягбаатартай танилц |