Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын орлогчоор Доржхандын Идэрмөнх томилогдсон байна. Тэрбээр Мөрөн сумын уугуул бөгөөд 2-р 10 жилийн сургуулийг төгссөн. Батлан хамгаалах их сургуулийг төрийн удирдлагаар төгссөн. Сэтгүүл зүйн дээд курсийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн.
Төрийн удирдлагын менежер, сэтгүүлч мэргэжилтэй.
2005-2009 онд Хэвлэл мэдээллийн байгууллагад сэтгүүлч, зураглаач
2009-2018 онд ЗДТГ-т хэвлэлийн төлөөлөгч
2016-2020 онд Мөрөн сумын 14-р багийн ИТХ-ын төлөөлөгч, ИНХ-ын дарга
2018 оноос Мөрөн сумын МАН-ын дэд даргаар ажиллаж байна.
Ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг.
Хөвсгөл аймгийн Гэрэл зурагчдын холбооны гүйцэтгэх захирал
Б.Ганаа
Мөрөн сумын Засаг даргын орлогчоор Д.Идэрмөнх томилогдлоо |