Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан нар өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцахаар орон нутагт ажиллаж байна. Өнөөдөр Бүрэнтогтох, Цагаан-Уул сумдад ажиллаж сумдын өвөлжилтийн байдалтай танилцаж сумын удирдлагууд, төрийн албан хаагчидтай уулзлаа. Бүрэнтогтох сумын хэмжээнд өвөлжилт хэвийн, Цагаан-Уул сумын зарим багт цас их орсны улмаас өвөлжилт хүндрэх төлөвтэй байна . Аймгийн удирдлагууд маргааш Цэцэрлэг суманд ажиллаж Могойн гол ХК-ний үйл ажиллагаатай танилцах юм байна.
Хөвсгөл аймгийн удирдлагууд орон нутагт ажиллаж байна |