Өнөөдөр шинэ үндсэн хууль батлагдсан өдөр. Шинэ Үндсэн хуулиа баталсан түүхэн үйл явдлын 29 дэх жилийн ойг тохиолдуулан Хөвсгөл аймагт амьдарч байгаа Монгол Улсын Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутатуудад аймгийн Засаг дарга хүндэтгэл үзүүллээ.
Аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан ахмад депутатуудыг хүлээн авч уулзан хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхийг жинхэнэ утгаар нь тунхагласан ардчилсан үндсэн хуулийн талаар ярилцлаа. Энэ үеэр ахмадууд “Монгол Улсын үндсэн хуулийг хэн байхаас үл хамааран ягштал сахин биелүүлбэл Монгол Улс хөгжинө. Иймээс хүн бүр үндсэн хуулиа уншиж гэрийнхээ хойморт хүндэтгэн залахыг уриалж байлаа.
Цаашид үндсэн хуулийг ард иргэдэд сурталчлан таниулах, Мөрөн суманд Үндсэн хуулийн гудамж байгуулах, Үндсэн хууль баталсны 30 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах ажлын саналуудаа аймгийн Засаг даргад танилцуулж ажил хэрэг болгон хамтран ажиллахыг хүсэж байлаа. Тус аймгаас Ардын Их Хуралд сонгогдсон 25 депутат Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцсан бол өнөөдөр 12 ахмад энх тунх байгаа ажээ.
Б.Гантуяа
Хүн бүр үндсэн хуулиа уншиж, гэрийнхээ хойморт хүндэтгэн залахыг уриаллаа |
|