Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар ээлжит бус хуралдааны товыг баталлаа.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус III-р хуралдаан энэ сарын 22-ны өдрийн 10:00 цагт Мөрөн суманд хуралдана.
Хуралдаанаар Хөвсгөл аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай, Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
ИТХ-ын ээлжит бус хуралдаан энэ сарын 22-нд болно |