Хөвсгөл аймгийн Засаг дарга,Онцгой комиссын дарга Ш.Идэрбаясгалан өнөөдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад цаг үеийн асуудлаа мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хэдийгээр өнөөдөр Хөвсгөл аймаг эрүүл бүс нутаг боловч эрсдэл маш ойрхон байна. Өнөөдрөөс эхлэн хариуцлага, хяналтын ажлыг эрчимжүүлж байна. Энэ өвчнөөс сэргийлэхийн тулд төрийн байгууллагаас гадна иргэд та бүхний хандлага хариуцлага чухал байна.
Эрүүл бүс нутгаа баталгаажуулах, энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд та бүхний оролцоо маш чухал байна. Та олон нийтийн газраар явах үедээ бусдад шаардлага тавьж сур. Өөрөөр хэлбэл тухайн байгууллага халдвар хамгааллын дэглэмийг барьж ажиллаагүй, ариутгал халваргүйтгэлийг бодис байхгүй бол шаардлагыг тавьж ажиллах хэрэгтэй байна. Хайртай хүмүүсийнхээ төлөө бүгд гэртээ байцгаая.
Мөн голомттой бүс нутгаас ирж буй иргэдэд хяналтын постод гарч байгаа төрийн албан хаагч хяналтыг хэр тавьж ажиллаж байна. Үнэхээр дутагдалтай ажилласан бол 7038-1111 дугаарт холбогдож мэдээл. Бид энэ хүнд үеийг хамтын хүчээр давах учраас хүн бүр иргэний үүргээ биелүүлж бие биедээ тавих хяналтаа сайжруулж хамтран ажиллая” гэдгийг онцолж байлаа.
Б.Ганаа
Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан “Бид хамтын хүчээр л эрүүл бүс нутгаа хамгаална” гэв |