Засаг дарга Ш.Идэрбаясгалан Хот хоорондын постын үйл ажиллагаатай танилцлаа
2021-01-01 21:04:18, 841

 Хөвсгөл аймгийн Онцгой комиссын дарга, Засаг дарга Ш.Идэрбаясгалан өнөөдөр  хот хоорондын хяналтын постын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр эрсдэл бүхий газраас  орон нутагт ирж буй зорчигчид, ачаа тээврийн жолооч нарт тавих хяналтыг сайжруулж ажиллахыг үүрэг болголоо.

Мөн баярын өдрүүдэд  ард иргэдийнхээ төлөө үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагч нарт талархал илэрхийлж байлаа.  Тус аймгийн хэмжээнд  коронавирүсний халдвараас сэргийлэх зорилгоор Хот хоорондын пост, Тариалан сумын Намнангийн ар, Рашаант сумын 3-р багт байрлах  Дөрөлж, Жаргалант сумын Ороохын даваа,   Солонготын даваа,  Цэцэрлэг сумын Согоотын даваа гэсэн 5 чиглэлд авто замын шалган нэвтрүүлэх цэгийг 24 цагаар ажиллуулж байна.

Б.Ганаа

 


Засаг дарга Ш.Идэрбаясгалан Хот хоорондын постын үйл ажиллагаатай танилцлаа