Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан өнөөдөр Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн үйл ажиллагаатай танилцаж төрсөн эхчүүд, мэндэлсэн хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ.
Он гарснаас хойш буюу өнөөдрийн 12 цагийн байдлаар Төрөх тасагт 16 эх амаржсанаас нэг эх ихэр хүүхэд төрүүлсэн байна. Улсдаа хүн амын тоогоор тэргүүлдэг хоймор нутагт шинэ оны босгон дээр бүл нэмсэн эхчүүдэд аймгийн Засаг дарга баяр хүргэж гарын бэлэг гардууллаа.
Мөн төрөх тасагт цаашид шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа асуудал, санал хүсэлтээ албан бичгээр ирүүлэхийг Засаг дарга Ш.Идэрбаясгалан их эмч П.Отгонбаярт хэлж байлаа. Тус аймгийн хэмжээнд жилд 3000 орчим эхчүүд амарждаг бол өнгөрсөн оны хувьд 2500 гаруй ээжүүд төрсөн ажээ.
Б.Туяа
Засаг дарга Ш.Идэрбаясгалан төрсөн эхчүүдэд хүндэтгэл үзүүлэв |