Лхагва гарагт согтууруулах ундаа худалдах, үйлчлэхийг хориглолоо
2020-12-25 19:04:25, 541

 Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 50-р хуралдаан болж, долоо хоног бүрийн лхагва гарагт согтууруулах ундаа худалдах, үйлчлэхийг хориглолоо.

Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий үйлчилгээний газруудад өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх үйл ажиллагааг хязгаарлаж, 18 градусаас бага спиртийн агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэхийг зөвшөөрлөө. Мөн согтууруулах ундаа  худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж  согтууруулах ундаа худалдах цагийг 10-20 цагийн хооронд байхаар тогтоожээ.

Б.Туяа



Лхагва гарагт согтууруулах ундаа худалдах, үйлчлэхийг хориглолоо