Хяналтын пост 5 чиглэлд ажиллаж байна
2020-12-23 21:41:34, 779

Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос  коронавирүсний халдвараас сэргийлэх зорилгоор 5 чиглэлд авто замын шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулж байна. Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ш.Идэрбаясгалангийн захирамжаар ирэх оны 2 сарын 23 хүртэл хяналтын постод ажиллах сумын төрийн албан хаагч нарын хуваарийг баталсан байна. Тариалан сумын Намнангийн ард байрлах авто замын шалган нэвтрүүлэх цэгт  Арбулаг,  Алаг-Эрдэнэ,  Баянзүрх,  Түнэл,  Их-уул, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр,  Хатгал,  Мөрөн, Эрдэнэбулган, Тариалан  сумууд 5 хоногоор ээлжлэн  ажиллана. Мөн  Рашаант сумын 3-р багт байрлах  Дөрөлж постод  Тосонцэнгэл, Рашаант,  Төмөрбулаг  сум,  Жаргалант сумын Ороохын даваа,   Солонготын давааны хяналтад  Шинэ-Идэр,  Галт, Жаргалант сум,  Цэцэрлэг сумын Согоотын давааны постод  Бүрэнтогтох,  Цагаан-Уул, Цэцэрлэг   сум хариуцан ажиллах ажээ.

Б.Ганаа



Хяналтын пост 5 чиглэлд ажиллаж байна