"Хөвсгөл эх" барааны зах 10.00-16.00 цагийн хооронд ажиллана
2020-12-11 21:10:47, 543

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 48-р хуралдаанаар иргэдийн хүсэлтийг үндэслэн "Хөвсгөл эх" барааны захын үйл ажиллагааг өдөр бүрийн 10.00-16.00 цагийн хооронд халдвар хамгааллын дэглэм сахиулж ажиллуулахаар болов.

Иргэд олон нийтэд үйлчилгээ үзүүлж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бүх төрлийн худалдаа үйлчилгээний цэгүүд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, үйлчлүүлсэн, харилцсан иргэдийн бүртгэл мэдээллийг хөтөлж ажиллах гэнэ. Мөн хот хоорондын болон орон нутгийн авто замын хяналтын цэгийг энэ сарын 24 хүртэл үргэлжлүүлэн ажиллуулж, зорчиж буй иргэдийн хөдөлгөөнд бүртгэл хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэм сахиулж ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.

Б.Туяа 



"Хөвсгөл эх" барааны зах 10.00-16.00 цагийн хооронд ажиллана