Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 48-р хуралдаан болж, аймгийн хэмжээнд өнөөдрөөс эхлэн өдөр бүрийн 10.00-19.00 цагийн хооронд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг зөвшөөрөв.
Харин согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, ресторан зэрэг байгууллагын үйл ажиллагааг энэ сарын 24-ний өдрийн 06.00 цаг хүртэл үргэлжлүүлэн хориглохоор болов. Мөн аймгийн хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын танхимын сургалт, урлаг соёлын үзвэр үйлчилгээ, болон олон нийтийг хамарсан арга хэмжээ, РС тоглоом, бүжгийн клуб, бильярд, спорт заал, караоке, баар, фитнесийн үйл ажиллагааг дээрх хугацаанд хориглолоо.
Б.Ганаа
Архи, согтууруулах ундааг 10.00-19.00 цагийн хооронд худалдана |