Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 46-р хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Ерөө сумын Бугант тосгонд байгаа 200 гаруй иргэдийг маргааш татан авахаар шийдвэрлэсэн байна.
Сэлэнгэ аймгийн Онцгой комисстой зөвшилцсөний дагуу энэ арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Хөвсгөл аймгаас өнөөдөр тус иргэдийг авч ирэх 4 хүн тээврийн автобус, иргэдийн татан авах үйл ажиллагааг зохион байгуулах 2 тээврийн хэрэгсэлтэй 10 төрийн албан хаагч Сэлэнгэ аймгийг зорилоо.
Маргааш Сэлэнгэ аймгийн Онцгой комисстой хамтран иргэдийг шинжилгээнд оруулж татан авах ажиллагааг зохион байгуулах тул дээрх сумын нутагт самар түүж ууланд байгаа иргэд яаралтай бууж ирж орон нутагтаа ирэх шаардлагатай байгааг Хөвсгөл аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд анхааруулж байлаа.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Ерөө сумын Бугант тосгонд байгаа 200 гаруй иргэдийг маргааш татан авна |