Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт Цэцэрлэг сумаас ИТХ-д сонгогдсон төлөөлөгч, аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Лхагважав хувиасаа 5000 ширхэг амны хаалтыг гардуулан өглөө.
Тэрбээр “Хүнд хэцүү цаг үед иргэдийнхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байдаг Онцгой байдлын газрын алба хаагчиддаа баярлалаа гэж хэлье. ИТХ-ын төлөөлөгч хүн бол дарга сонгож, төсөв батлах гэж бус ард иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлыг олж харж төр иргэний гүүр нь болох үүрэгтэй гэж боддог.
Тиймээс төлөөлөгч нартаа болон Хөвсгөлчүүддээ хүнд хэцүү цаг үед ажиллаж байгаа Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналт гээд бүхий л мэргэжлийн байгууллагын хамт олондоо сэтгэлийн дэм өгч, урам хайрлацгаая” гэдгийг энэ үеэр уриалж байлаа.
Б.Гантуяа
П.Лхагважав Онцгой байдлын газарт 5000 ширхэг амны хаалт хувиасаа хандивлав |