УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга, 23 сумдын удирдлага, холбогдох албаны хүмүүстэй цаг үеийн асуудлаар цахим хурал хийлээ.
Энэ үеэр өвөлжилтийн цаг үеийн байдал, малчдад өвс, малын тэжээлийн хүрэлцээ, хангалт, коронавирүсээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар болон аймгийн Онцгой комисс, Шуурхай штабаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцаж орон нутагт тулгамдаж буй асуудлыг талаар санал солилцлоо. Аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг зарим суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланд өвсний тендерийн асуудлыг шийдэж өгөх, аймагтаа өвсний нөөц бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэж байлаа.
Хуралдаанд ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал нар оролцож орон нутагт тулгамдаж буй салбарынхаа асуудлуудад анхаарч ажиллахаар боллоо.
Б.Ганаа
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан цахим хурал хийв |