Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газар гучин жилийн дараа иргэдэд үйлчлэх шинэ байртай боллоо. Барилгын ажлыг улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Г.Батцогт захиралтай "Батчандмань" ХХК гүйцэтгэсэн байна.
Тус барилгын хөрөнгийг богино хугацаанд шийдүүлж улсын төсөвт тусгуулсан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарт орон нутгийн иргэд талархаж буйгаа хэлж байлаа. Ханх сумын удирдлага болон төрийн албан хаагч нар стандартын эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд ажиллах боломж бүрджээ.
Ханх сумын ЗДТГ шинэ байртай боллоо |