Архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглосон хугацааг сунгав
2020-11-30 22:58:02, 1327

 Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 46-р хуралдаанаар аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглосон хугацааг 12 сарын 11-ий өдөр хүртэл  сунгалаа.

Аймгийн хэмжээнд урлаг соёлын үзвэр үйлчилгээ, болон олон нийтийг хамарсан арга хэмжээ, РС тоглоом, бүжгийн клуб, бильярд, спорт зал, фитнесс, сүм хийд, гоо сайхны үйлчилгээ, баар, ил задгай барааны захын үйл ажиллагааг  зогсоосон байна.

Харин худалдаа эрхлэх барилга байгууламжтай хүнс, барааны дэлгүүр, барилгын материалын дэлгүүр, дугуй засвар, авто засвар, такси үйлчилгээ, авто угаалга, халуун ус үсчин, цайны газар, рестораны үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллуулахаар  болжээ.

Б.Амирлан 



Архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглосон хугацааг сунгав