Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Хөвсгөл аймгийн 6570 иргэн Улаанбаатар хот болон бусад аймагт хөл хорионд орсон байна. Тухайлбал коронавирүсний голомт бүхий Улаанбаатар хотод 5328, Сэлэнгэ аймагт 639, Дархан-Уул аймагт 172, Орхон аймагт 100, Дорноговьд 18, Говьсүмбэрт 5 иргэн хорионд орсон судалгаа гарсан байна. Аймгийн Шуурхай штабаас бусад аймаг хотод гацсан иргэдийн судалгааг гаргаж Улсын Онцгой комиссод хүргүүлсэн байна. Улсын онцгой комисс Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэжээ.
Б.Гантуяа
Хөвсгөл аймгийн 6570 иргэн бусад аймаг, хотод хөл хорионд оржээ |