Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед иргэдийнхээ эрүүл энхийн төлөө төрийн олон байгууллага ажиллаж байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчдад тус бүр 5 сая төгрөг нийт 10 сая төгрөгийг хувиасаа хандивласныг өнөөдөр гардуулан өглөө. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Хамтын хүчээр цар тахлыг давж гарна, Хамтын хариуцлагаас хамаарч цар тахлын аюулаас хайртай дотны хүмүүсээ аварна, Хамтдаа Элэг бүтэн өрх гэрийн төлөө, Хамтдаа Элэг бүтэн байхын төлөө дор бүрнээ ухамсарлан хичээцгээе" гэдгийг уламжилсан байлаа.
Б.Гантуяа
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Цагдаа болон Онцгойгийн алба хаагчдад 10 сая төгрөг хандивлав |