Хөвсгөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхдугаар хурал өнөөдөр цахимаар болж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит II хуралдааны тов зарлах тухай гэсэн хоёр асуудлыг авч хэлэлцэв.
Тэргүүлэгчид Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит II хуралдааныг энэ оны 12 сарын гуравны өдрийн 10 цагаас Мөрөн суманд хуралдуулахаар товыг баталлаа. Хуралдаанд ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, Тэргүүлэгч Г.Сүхбаатар, Д.Лхагвасүрэн нар танхимд ирж коронавирүсний халдвараас сэргийлэх мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийн дагуу хуралд оролцлоо. Харин Тэргүүлэгч Д.Эрдэнэхуяг, Л.Төмөрбаатар, Н.Батцул, Г.Оюунжаргал, Д.Отгонбаяр, М.Эсмэдэх нар цахимаар холбогдсон байна.
Б.Гантуяа
Тэргүүлэгчид цахимаар хуралдав |