Л.ГАНБОЛДЫГ ЗАСАГ ДАРГАД ДАХИН НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ
2018-07-09 16:04:36, 3471
Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 8-р хуралдаан болж Хөвсгөл аймгийн Засаг даргадМАН-ын бүлгээс Л.Ганболдыг дахин нэр дэвшүүллээ. Хуралдаан өнөөдөр 11 цаг 40 минутанд 35 төлөөлөлгч буюу 87,5 хувийн ирцтэйгээр эхэлсэн тус хурлын үеэр Ардчилсан намын бүлэг Г.Мөнгөнхуягийг нэр дэвшүүлсэн юм. Ардчилсан намаас нэр дэвшигч Г.Мөнгөнхуяг нэрээ татаж МАН-аас нэр дэвшигч Л.Ганболдод 31 төлөөлөгч саналаа өгч Хөвсгөл аймгийн Засаг даргад дахин нэр дэвшүүллээ. Тус хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар боллоо. Л.Ганболд “Надад дахин итгэл хүлээлгэсэн намын нөхөддөө баярлалаа. Би өнөөдрийг хүртэл ямар нэгэн хууль дүрмийг зөрчөөгүй төрийн хуулиа дээдлэн ажиллаж байгаа. Намайг 2016 онд Засаг даргаар томилохдоо Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн 6 дугаар зүйл. Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно” гэдгийг үндэслэн томилсон. Цаашид ч би хуулиа дээдлэн төрөө хүндэтгэн нөхдийнхөө итгэлийг алдахгүй зүтгэх болно” гэдгийг хэлж байлаа. Хөвсгөл аймгийн Засаг даргаар Л.Ганболдыг томилсон захирамжийг Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгосон бөгөөд энэхүү асуудлыг тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар авч хэлэлцэн Хөвсгөлийн Засаг даргад Л.Ганболдыг дахин нэр дэвшүүллээ.
Б.Гантуяа


Л.ГАНБОЛДЫГ ЗАСАГ ДАРГАД ДАХИН НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-07-10 23:57:50
    ???????: ганболдын энэ үг бол солиорол
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-07-10 20:17:44
    Ok: Ajild ni amjilt husie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-07-10 16:58:00
    ?????: Үндсэн хуулийн цэцийн дүгэлтийг авч хэлэлцдэг нь Хөвсгөл аймгийн ИТХ, Засаг даргын эрх зүйн мэдлэгийг ямар түвшинд байгааг монголчуудад нэг гайхуулах шив дээ. Хүний өмнөөс ичих чинь яасан хэцүүм бэ. Нүүрстийн ордыг хувьдаа авч, хувааж идэх чинь ариун явдал юмуу. Үр хүүхэд чинь үлдэх хорвоо ш дээ. Ичих булчирхай энэ тэр нь ажиллахгүй болсон бол эмчилгээнд явмаар юм бишүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-07-10 14:12:51
    Зочин: ajiin amjilt husie.ganbold dargada..mundag hun de
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-07-10 13:34:21
    Зочин: huuliaa murduj ajildag ym bol teriigee murduud l ogtsorooch suudaliin tuluu uhlee yu chamd ashig baihgui
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-07-10 13:31:35
    Зочин: ganboldoos uur hun baidaggui ym uu uul uurhaigui nutag baina gesen yasan be ganboldoo ichij suraach
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-07-10 00:09:52
    ?????: Хорихыг яагаад шилжүүлж байгаан. Нүүрстэйн ордыг хэн авсан бэ. Энэ тухайгаа олон түмэндээ тайлбарла.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-07-09 18:18:11
    Zochin: Uu Undsen xuukiin tsetsiin dugneltiig aimagiin irgediin tuluulugchdiin xural awch xeleltsdeg boltson bna.Arai bish yumaa.Ichij amidar Ganboldoo.Xurelsux awch xeleltsexuu teee.Bitgii xux ineed xurgej Xuxnii towch zagtnuulaad bai.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-07-09 16:58:51
    Зочин: Өөр хүн бдагүй юм уу