Бага насны хүүхэдтэй төрийн албан хаагчид цалинтай чөлөө олгоно
2020-11-11 11:49:44, 669

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 39-р хуралдаанаар өнөөдрөөс эхлэн 3 хоног сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан. Бага насны хүүхдийг гэртээ байх үед нь эрсдэлд өртүүлэхгүй урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр 0-5 насны хүүхэдтэй төрийн албан хаагчид цалинтай чөлөө олгуулах саналыг оруулж Онцгой комиссын гишүүд дэмжлээ. Тус аймгийн хэмжээнд төрийн албанд ажиллаж байгаа 0-5 насны хүүхэдтэй төрийн албан хаагчид цалинтай 3 хоногийн чөлөө олгох үүргийг төрийн байгууллагуудад Хөвсгөл аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд үүрэг болголоо.

Б.Ганаа

 


Бага насны хүүхэдтэй төрийн албан хаагчид цалинтай чөлөө олгоно