Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 39-р хуралдаанаар аймгийн хэмжээнд өнөөдрөөс эхлэн 3 хоног архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглов. Мөн худалдааны төв, дэлгүүрүүдэд өргөн хэрэглээний барааны үнэ, амны хаалтын үнийг зохиомлоор нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо. Иргэд аль болох тайван байж онцын шаардлагагүй бол гэртээ байж гадуур гарсан тохиолдолд амны хаалт тогтмол зүүж байхыг аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд үүрэг болголоо.
Б.Ганаа
Хөвсгөлд архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглов |