Хөвсгөлд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 3 хоног зогсоолоо
2020-11-11 11:32:05, 709

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 39-р хуралдаанаар коронавирүсний халдварын нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн хэмжээнд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 3 хоног зогсоолоо. Мөн иргэдийг бага насны хүүхдээ гэртээ байлгаж  онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байлаа. Аймгийн хэмжээнд амны хаалт зүүх аяныг эрчимжүүлж төрийн байгууллагууд  иргэдэд үйлчлэхдээ амны хаалт зүүх шаардлагыг тавьж ажиллахыг аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд үүрэг болголоо.

Б.Гантуяа 



Хөвсгөлд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 3 хоног зогсоолоо