Хөвсгөл аймагт Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас энэ онд 1 тэрбум төгрөгийг олгохоор болж иргэдийн төслийг хүлээн авч шалгаруулсан. Тус аймгийн иргэд 4,1 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 44 төслийг ирүүлж сонгон шалгаруулалтад оролцсон байна. Өнөөдрийг байдлаар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас эхний ээлжид 500 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн учраас 7 төслийг шалгаруулан бичиг баримтыг бүрдүүлж байна гэдгийг аймгийн ХХААГ-ын жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн П.Бат-Эрдэнэ мэдээллээ. Тодруулбал хүлэмж, жимс жимсгэний үйлдвэрлэл, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, малын дайвар бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ногооны зоорь, чацаргана боловсруулах, амралтын газрын ариун цэврийн байгууламж шинэчлэх гэсэн чиглэлийн төслүүд шалгарчээ.
Б.Гантуяа
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 7 төсөлд 500 сая төгрөг олгоно |
Сэтгэгдэл бичих