Хөвсгөл аймгийн ИТХ-ын шинэхэн дарга Г.Мөнгөнхуягийн Блиц анкет хүргэж байна.
Төрсөн он
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1983 онд төрсөн
Гэр бүл
Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг.
Боловсрол
1991-1999 онд Мөрөн сумын 1-р 10 жилийн сургууль
1999-2001 онд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Тетраэдр 10 жилийн сургууль
2001-2006 онд МУШУТИС-ийг Иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженер чиглэлээр бакалавр зэрэгтэйгээр төгссөн
Мэргэжил дээшлүүлсэн байдал
2012 онд Мэргэшсэн инженер зэрэг хүртсэн
Ажил эрхлэлт
2006-2014 онд Урагшлах ХХК-д инженер, ерөнхий инженерээр ажилласан
2014-2015 онд Замын-Үүд боомтын захиргааны дэд дарга
2015-2017 онд Барилга хот байгуулалтын яамны харъяа Барилгын хөгжлийн төвд ахлах мэргэжилтэн
Магадлалын хэлтсийн даргаар ажилласан
Сонгуульт ажил
2011-2020 онд Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн
2015-2020 онд Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн
2012 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уяачдын холбооны дэд тэргүүнээр сонгогдон ажиллаж байна
2016-2020 онд Аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон
2016-2020 онд Аймгийн Иргэдийн хурал дахь АН-ын бүлгийн даргаар сонгогдон ажилласан
Гавьяа шагнал
2010 онд Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны жуух бичиг
2015 онд Барилга хот байгуулалтын яамны Тэргүүний барилгачин цол тэмдэг
2016 онд барилгын салбарын 90 жилийн ойн тэмдэг
2017 онд Аймгийн алдарт уяач
Таны бахархал
Уул уулсын өндөр Хорьдол сарьдаг, Ус усны тунгалаг Дэлгэрмөрөнхийхөө хөвөөнд Монгол эр хүн болж төрснөөрөө бахархдаг
Нутгийнхаа ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ
Монгол Улсын аялал жуулчлалын тулгуур төв болсон онгон дагшин Хөвсгөл аймаг маань улс орны хөгжлийн хөдөлгүүр, хурдасгуур нь болох ёстой.
Хэлэх дуртай үг
Шатрын хүү Бэрс болдог
Б.Гантуяа
ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуягийн Блиц анкет “ Шатрын хүү бэрс болдог” |
Сэтгэгдэл бичих