Хөвсгөл аймгийн ИТХ-ын даргаар Г.Мөнгөнхуяг сонгогдлоо
2020-11-04 21:50:17, 1183

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр болж 41 төлөөлөгч 100 хувийн ирцтэй оролцлоо. Хуралдаанаар аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргад МАН-аас Ц.Баттогтох, АН-аас Г.Мөнгөнхуяг нарын нэрийг дэвшүүлэв. Санал хураалтад нийт 41 төлөөлөгч оролцсоноос  23 төлөөлөгчийн саналаар Г.Мөнгөнхуяг аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргаар сонгогдов. Г.Мөнгөнхуяг  1983  онд төрсөн. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Барилгын инженер мэргэжилтэй, бакалавр зэрэгтэй. Удирдлагын Академийг төрийн удирдлагын менежерээр төгссөн. 

Г.Мөнгөнхуяг нь Урагшлах компанийн захирал, Замын –Үүд боомтын захиргааны дэд дарга, Барилга хот байгуулалтын албаны барилгын хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн, Магадлалын хэлтсийн дарга, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Мөрөн сумын Уяачдын холбооны дэд тэргүүн. 

Б.Гантуяа 



Хөвсгөл аймгийн ИТХ-ын даргаар Г.Мөнгөнхуяг сонгогдлоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-08 08:52:31
    Зочин: Саин өжилраи битии л идэж үзэрэи гуиж бна