Хөвсгөл аймгийн хэмжээнд Төрийн албаны ерөнхий шалгалтад орохоор 703 иргэн бүртгүүлсэн байна. Шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэдэд маргааш Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээлэл өгнө гэдгийг дарга Х.Ган-Очир мэдээллээ. Шалгалт энэ сарын 6-7-ы өдрүүдэд аймгийн Нийтийн номын сангийн уншлагын танхимд болно. Шалгалт өгөх иргэд Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсанд хандан ерөнхий шалгалтын системд өөрийн нууц үг бүхий эрхээр нэвтрэн орж шалгалт хаана, хэзээ, хэдэн цагт өгөх хуваарь байршлаа мэдэх, шалгалтад ирэхдээ баталгаажилтын хуудсыг хэвлэн авч, шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байхыг анхааруулж байлаа.
Б.Ганаа
Төрийн албаны ерөнхий шалгалтад 703 иргэн бүртгүүлжээ |
Сэтгэгдэл бичих