Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан болж нийт 31 төлөөлөгч 100 хувийн ирцтэй оролцож Мөрөн сумын ИТХ-ын даргаар Б.Нямдавааг улираан сонголоо. Мөрөн сумын ИТХ-ын даргад Мөрөн сумын МАН-ын бүлэг Б.Нямдавааг, Мөрөн сумын Ардчилсан намын бүлэг М.Сарангэрэлийг, Төлөөлөгч С.Энхбат өөрийн нэрийг дэвшүүлэв. Энэ үеэр Мөрөн сумын Ардчилсан намын бүлгээс нэр дэвшсэн М.Сарангэрэл өөрийн хүсэлтээр нэрээ татаж 2 нэр дэвшигч үлдэн нууцаар санал хураав. Мөрөн сумын МАН-ын бүлгээс нэр дэвшсэн Б.Нямдаваад 22 төлөөлөгч буюу 71 хувь нь санал өгч Мөрөн сумын ИТХ-ын даргаар улираан сонголоо. Нэр дэвшигч С.Энхбатад 9 төлөөлөгч санал өгчээ.
Б.Гантуяа
Мөрөн сумын ИТХ-ын даргаар Б.Нямдавааг улираан сонголоо |
Сэтгэгдэл бичих