Өвөлжилтийн бэлтгэл 74,3 хувьтай хангажээ
2020-10-27 14:29:05, 481

 Хөвсгөл аймгийн хэмжээнд өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг 74,3 хувьтай хангаад байна гэдгийг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар малчдын өвс тэжээлийн бэлтгэлийг 76,8 хувь, аймгийн аюулгүй нөөц бэлтгэл 35,6 хувь, сумын аюулгүйн нөөц 26,5 хувь, худгийн бэлэн байдал 92,3 хувь, малын усан хангамж 98,9 хувь, малчин өрхийн хашаа бууцны хангамж 96,9 хувь, өрхийн өвөлжилтийн бэлтгэл 92,9 хувьтай хангажээ. Сумдын нөөц 4800 тн өвс бэлтгэхээс 1385 тн өвс бэлтгэж, 1200 тн тэжээл бэлтгэхээс  312 тн  тэжээл бэлтгэж Засгийн газрын тогтоолоор өгөгдсөн төлөвлөгөөт даалгаврын биелэлт 27,1 хувьтай байгаа ажээ.

Б.Ганаа


Өвөлжилтийн бэлтгэл 74,3 хувьтай хангажээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0