ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, ОХУ-ын Холбооны Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Амгалан Ринчинович Базархандаев Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ажиллаж байна. Россотрудничество агентлагийн Монгол улс дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгчид өнөөдөр Хөвсгөл аймгийн Засаг даргатай уулзаж цаашид хамтран ажиллах үндсэн чиглэлүүдийг тодотголоо. Тодруулбал хөрш зэргэлдээ хоёр орны хооронд тогтсон уламжлалт хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэхэд түлхэц болгон хэрэгжүүлэх боловсрол, соёл, шинжлэх ухаан, олон улсын аялал жуулчлалын дорвитой төслүүдийн талаар санал солилцож тодорхой ажлуудыг эрчимжүүлэх зорилгоор хоёр тал санамж бичиг үзэглэхээр боллоо. Уулзалтад ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Амгалан Базархандаев, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн дэд захирал Т.Ч Будаева Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд Ерөнхийлөгч, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн Ё.Максим, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын Соёлын хэлтсийн дарга Д.Намхай болон Хэвлэл мэдээлэл, маркетинг, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Цэцэгдэлгэр нар оролцлоо.
Б.Ганаа
Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газар Хөвсгөл аймагтай хамтран ажиллана |