Хөвсгөлийн Засаг даргын асуудлыг маргааш хэлэлцэнэ
2018-07-08 22:01:07, 1144
Хөвсгөл аймгийн Засаг даргаар Л.Ганболдыг томилсон захирамжийг  Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгосон бөгөөд энэхүү асуудлыг маргааш тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар авч хэлэлцэнэ. Сэлэнгэ аймгийн иргэн Б.Сүхбат “Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилсон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын шийдвэрийг хүчингүй болгох тухай” гомдлыг Үндсэн хуулийн цэцэд гаргасан байдаг. Харин аймгийн Засаг даргаар Л.Ганболдыг томилохдоо Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн 6 дугаар зүйл. Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно гэдгийг үндэслэн томилсон гэнэ. Энэхүү хууль нь өнөөг хүртэл хүчинтэй хэвээр мөрдөгдөж байгаа. Гэвч Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар тус асуудлыг дахин авч хэлэлцээд Ерөнхий сайдын захирамжийг хүчингүй болгоод байгаа бөгөөд маргааш өглөөний 10 цагаас Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэх ажээ. 
Б.Гантуяа


Хөвсгөлийн Засаг даргын асуудлыг маргааш хэлэлцэнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-07-09 18:42:40
    G.Posa: Энэ хүнд итгэдэг Тэр хүнийг ялгаварлан үздэггүй Ажлаа сайн хийдэг Зөвхөн ажлын төлөө төрсөн шударга залуу Тиймээс ч би дэмжиж явдаг